Сайхан түүхүүд
Нийгэм

“СЛОВО ПАЦАНА”-ГААС Ч АЙМШИГТАЙ КАЗАНИЙН ОХИДЫН ТҮҮX...

1980-аад оны Казаньд орой болсон хойно охин хүүхэд ганцаараа гудамжаар алхах нь өнөөдрийнх шиг энгийн зүйл байсангүй. Ямар хороололд амьдардаг, хэний дүү, хэний найз охин, ямар пацантай танил вэ гэдгээс хүртэл аюулгүй гэртээ харих эсэх нь шалтгаалдаг үе байлаа. Хотын өнцөг булан бүрд өөрсдийн хорооллыг өмчилсөн мэт авирладаг өсвөр үеийн бүлэглэлүүд бий болж, хөвгүүд нэг нэгнээ “манайх, танайх” гэж хувааж эхлэхэд охид ч хүссэн хүсээгүй тэр заваан дүрмийнх нь дунд оржээ. Хамгийн аймшигтай нь тэр дүрмийг охид зохиогоогүй атлаа хамгийн хүнд төлөөсийг нь төлөх үе цөөнгүй байсан юм. Арван зургаатай охин өөр хорооллын хөвгүүнтэй бүжиглэсэн гэх шалтгаанаар буланд шахагдана, арван тавтай охиноос “хэнтэй явдаг вэ?” гэж хэдэн хүүхэд нийлж байцаана. Нэгнийх нь ах өөр бүлгийн хүүхэдтэй зодолдсон бол дүү охиноос нь хариугаа авах тухай хүртэл яригдана. Хөвгүүд үүнийгээ нэр төр, хороолол, пацаны үг гэж сүртэй нэрлэдэг байхад охидын хувьд энэ бүхэн ердөө л айдас байлаа. Зарим охин сургуулиасаа харих замаа өдөр бүр сольж, заримыг нь ах нь автобусны буудлаас тосож авдаг болсон байв. Тэр үед Казанийн нэгэн үйлдвэрийн хороололд арван тавтай Лена ээж, арван долоотой ах Антонтойгоо хоёр өрөө жижиг байранд амьдардаг байлаа. Ээж Валентина нь үйлдвэрт ээлжээр ажилладаг тул зарим орой хүүхдүүд нь хоёулхнаа үлдэнэ. Антон жилийн өмнөөс хорооллын пацануудтай нийлж, гэртээ хамар нь хөхөрсөн, хүрэм нь урагдсан ирэх нь олширсон ч дүүдээ хэзээ ч муухай зан гаргадаггүй байв. Харин ч “намайг байхад чамд хэн ч хүрэхгүй” гэж хэлэх дуртай байлаа. Лена ахынхаа тэр үгэнд үнэхээр итгэдэг байсан юм. Антон сургууль тарах үеэр нь таарвал цүнхийг нь булаагаад өөрөө үүрчихнэ, дэлгүүрээс хоёр зайрмаг авбал томыг нь дүүдээ өгнө. Харин Антоны найз Саша тэднийд бүр гэрийн хүн шиг орж гардаг байв. Валентинаг “тётя Валя” гэж дуудаж, гал тогоонд үлдсэн котлетыг зөвшөөрөл ч авахгүй идчихдэг тэр залуу Ленаг багаас нь мэддэг байлаа. Нэг орой Саша тэднийд сууж байгаад цонхоор харангаа Ленад “орой ганцаараа битгий яваад бай, энэ хавь эвгүй байгаа” гэж хэлжээ. Лена инээгээд “та нар өөрсдөө л эвгүй болгоод байгаа биз дээ” гэхэд Антон хүртэл инээсэн байна. Тэр үед хэн ч энэ хэдхэн үгийг дахин санах өдөр ирнэ гэж бодсонгүй. Харин хэдхэн сарын дараа Лена тэр оройг үг үсгээр нь санах болно. Хотод энэ хооронд охидтой холбоотой элдэв яриа тасрахгүй байв. Зэргэлдээ сургуулийн нэг охин өөр хорооллын залуутай үерхсэнээс болж хэдэн охинд зодуулж, үснийхээ нэг хэсгийг хайчлуулсан гэх яриа гарлаа. Өөр нэг охиныг орцны хонгилд хэдэн цаг хорьж, хэнтэй уулздагийг нь асууж доромжилжээ. Гэвч томчууд хүртэл “тэр охин өөрөө юу хийсэн юм бол?” гэж асуухаас “хэн түүнд ингэв?” гэж асуух нь цөөн байсан юм. Удалгүй Ленад ч тэр ертөнц ойртож ирэв. Сургуулийн нэг арга хэмжээний үеэр тэр өөр хороололд амьдардаг Максим гэдэг арван зургаатай хүүтэй танилцжээ. Максим бүлэглэлд явдаггүй, хөгжим сонирхдог, Ленатай нэг автобусны буудал хүртэл хамт алхдаг жирийн л хүүхэд байв. Хоёр хүүхэд хэдхэн удаа хамт харьсныг хэн нэгэн харснаар асуудал эхэлсэн юм. Нэг өдөр хичээл тараад явж байхад Ленаг хоёр охин тосож авав. Хоёулаа өөрөөс нь нэг хоёрхон насаар эгч бөгөөд Антоны нийлдэг пацануудтай ойр явдаг охид байлаа. Тэд Ленаг орцны хонгил руу дагуулан оруулж... ..

Шинээр нэмэгдсэн